Зогсоол дээр тавьсан “Приус-20” автомашин шатжээ
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 12:40 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 12:40 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан байна.Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















