Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчлөх явдал их гардаг

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 21-ний өдөр болж, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчлөх явдал их гардаг
Зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчлөх явдал их гардаг. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 21-ний өдөр болж, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Тэрбээр “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна. Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл гардаг хэд хэдэн хүндрэл бий. Жишээлбэл, барилгын ажил эхэлсэн, эсвэл эхлэх хугацаа тодорхойгүй байдаг. Тэгэхээр зохиогч барилгын ажлын явцад хяналт тавих боломжгүй болно. Мөн захиалагч өөрөө гүйцэтгэгч болчихдог, үүнээс шалтгаалаад хяналтын тогтолцоо алдагддаг.

Мөн зохиогчийн өгсөн зөвлөмж, тавьсан шаардлагыг үл хэрэгсэх, улмаар зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчилдөг явдал их гарч байна. Захиалагчийн шийдвэр эцсийнх үү, зохиогчийн шийдвэр эцсийнх үү гэдэг нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй. Тэгэхээр үүнээс шалтгаалсан эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг том асуудал гарч ирдэг” хэмээлээ.

Хуваалцах