Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зохиолч Б.Шүүдэрцэцэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч Б.Шүүдэрцэцэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Зохиолч Б.Шүүдэрцэцэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Тэрбээр, туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа нэгэн юм.

Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр байгааг нь үнэлж энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртээсэн байна.

Хуваалцах