Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон тууж, өгүүллэг, уран сайхны кино зохиол туурвиж, 10 гаруй цуврал түүхэн хөрөг нэвтрүүлэг, 2,000 гаруй нийтлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилга бэлтгэн ард түмнийхээ оюуны хүртээл болгосон монгол ахуй, уран зохиолыг олон улсад сурталчлан таниулахад гаргасан хичээл зүтгэл, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Хуваалцах