Зохиолч Г.Аюурзанын “Сүнсний томьёо” шинэ роман худалдаанд гарлаа
“Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц” бүтээлээрээ уншигчдыг байлдан дагуулсан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана шинэ номоо хэвлүүлжээ.
Мэдээллийн алба

“Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц” бүтээлээрээ уншигчдыг байлдан дагуулсан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана шинэ номоо хэвлүүлжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Гар бичмэл, хэвлэгдээд гарсан ном хоёр үргэлж ялгаатай уншигддаг. Урьд шөнө шинэ романаа ном хэлбэрээр нь сөхөж харав. Зарим хэсэг бүр танил биш ч юм шиг. Би бичээгүй ч юм шиг…” гэжээ.

“Сүнсний томьёо” роман номын дэлгүүрээр хэдийн тараагдсан бөгөөд 21000 төгрөгийн үнэтэй зарагдах юм байна.
Сонирхуулахад, эл бүтээлд ижил нэртэй, адилхан мэргэжилтэй багш, шавь хоёрын амьдрал, хувь заяа, дотоод ертөнцийг өгүүлэх аж.



















