Зонхилон тохиолдож болзошгүй өвчлөлөөс сэрэмжлүүлж байна
Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн алба

Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, усанд живэх, осол гэмтэл, ялангуяа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх хандлага эрс нэмэгддэг тул ард иргэдэд сэрэмжлүүлэх зайшлгүй чухал шаардлагатай юм. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат нар оролцож, зохих мэдээллүүдийг хүргэсэн.
Монгол Улсын хэмжээнд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, зам тээврийн осол гэмтэл багтаж байна. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны байдлаар нийт 107.559 хүн осол гэмтэлд өртсөн судалгаа гарчээ. Тэр дундаа зам тээврийн ослоор 17.197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 3-р шалтгаан болж байгаа юм.
Харин хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварын хувьд 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол бүртгэгджээ. Өвчлөлийг сараар нь үзвэл 4-р сараас ихэсч, 5-7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлсэн байна. Энэ нь дулааны улиралд хоол хүнсээр дамжих өвчин болон гэдэсний халдварууд мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг илтгэж байгаа юм.
Мөн энэ оны долдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алджээ. Үүнээс 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байна.
Тиймээс үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнддээ сайтар анхааран наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны болон архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой амарч зугаалахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэддээ сэрэмжлүүлж байна. Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг сайтар анхаарна уу.
Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахСуудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгахНаймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхОрон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхАрхи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байхСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байхҮер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байхГол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхИл задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байхХоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахихДаралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


















