Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт боллоо

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн хамтарсан удирдамжийн дагуу “Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт ГССҮТ-ийн сургалтын танхимд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуул

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт боллоо
“Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн хамтарсан удирдамжийн дагуу “Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт ГССҮТ-ийн сургалтын танхимд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтын хүрээнд ЗӨСҮТ-ийн эмч нар Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолддог зоонозын өвчний эмнэлзүй, оношилгоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон зоонозын халдварын сэжигтэй тохиолдлын үед эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс авах анхны арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмийн талаар хичээл заав.

Мөн ГССҮТ-ийн эмч, сувилагч нарт халдвараас сэргийлэх аюулгүй ажиллагааны практик дадлагыг хийж үзүүлсэн юм.
Сургалтыг ЗӨСҮТ-ийн НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох, ГССҮТ-ийн ЭТҮХ дэд захирал О.Хишигсүрэн, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, Ц.Отгонцэцэг, Л.Роломжав, Х.Ариунболд, эмнэлзүйч эмч Г.Ганзориг нар зохион байгууллаа.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах