“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирлын хэргийг шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа.
Мэдээллийн алба

Энэ ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Төмөрбаатар, Хөрөнгө оруулалт, хангамжийн албаны дарга О.Баасанжав, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалагдах шүүхэд шилжүүлсэн байна.