Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчигч тээврийн төвд "Эх нялхасын өрөө" тохижуулав

"Автотээврийн залуучуудын холбоо"-ноос Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны авто вокзалд "Эх, нялхасын өрөө" тохижуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигч тээврийн төвд "Эх нялхасын өрөө" тохижуулав
Зорчигч тээврийн төвд "Эх нялхасын өрөө" тохижуулав. Зураг: МҮОНРТ

"Автотээврийн залуучуудын холбоо"-ноос Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны авто вокзалд "Эх, нялхасын өрөө" тохижуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Энэхүү өрөөнд хүүхдийн тоглоом, эхийн амрах хэсэг, хүүхдүүдийг хооллох сандал, ширээ зэргийг байрлуулсан байна. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж буй эх, хүүхдүүд тав тухтай, тохилог орчинд үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд энэхүү өрөөг байгуулах санаачилгыг анх гаргасан бөгөөд Автотээврийн хяналтын улсын байцаагч Ч.Маулет, ЗТХЯ-ны Ахлах мэргэжилтэн С.Эрдэнэсайхан нар санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлж, "Автотээврийн залуучуудын холбоо" гүйцэтгэжээ.

Хуваалцах