Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчигчдын билетийн үнэд цай, кофе, цагаан хэрэглэлийн үнийг шингээхээ болино

Улаанбаатар Төмөр Замын даргын тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигчдын билетийн үнэд цай, кофе, цагаан хэрэглэлийн үнийг шингээхээ болино
Зорчигчдын билетийн үнэд цай, кофе, цагаан хэрэглэлийн үнийг шингээхээ болино. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар Төмөр Замын даргын тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авдаг. Үүнийг ШӨХТГ-аас шалгаж хууль зөрчиж байна гэж үзэж зөрчлийг арилгуулахаар болжээ.

Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дахь “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байгаа аж.

Хуваалцах