Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчих тээврийн ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ

Хот хооронд зорчих тасалбар бичдэг ТҮЦ машиныг Автотээврийн үндэсний төв туршиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчих тээврийн ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ
Зорчих тээврийн ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хот хооронд зорчих тасалбар бичдэг ТҮЦ машиныг Автотээврийн үндэсний төв туршиж байна.

ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавихаас гадна зарим орон нутагт байрлуулх аж. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байна.

ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ. Цаашид зөвхөн хот хооронд зорчих тасалбар бус нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болох аж. Мөн автотээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгоно. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна гэв.

Хуваалцах