Зорилтот бүлгийн 300 хүүхдийг зусланд үнэгүй амраана
Нийслэлийн хэмжээнд 24 зуслан энэ зун үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ өгсөн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд 24 зуслан энэ зун үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ өгсөн байна. Эдгээр зусланд жил бүр зорилтот бүлгийн хүүхдүүдийг төлбөргүй амраадаг. Энэ жил 300 хүүхдийг хамруулахаар болжээ. Зорилтот бүлэг гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, хүчирхийлэлд өртсөн, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд багтаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл ярилаа.
Нэмж мэдээлэхэд, зуслангууд ирэх зургаадугаар 8-ны өдөр эхний ээлжээ авна. Түүнээс өмнө зөвшөөрөл олгох шалгалт хийгдэх ажээ.


















