Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорилтот бүлгийнхэнд томуугийн эсрэг вакцин хийж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорилтот бүлгийнхэнд томуугийн эсрэг вакцин хийж байна
Зорилтот бүлгийнхэнд томуугийн эсрэг вакцин хийж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Солонгос Улсын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Улирлын томуугийн эсрэг "GCFLI Quadrivalent" дөрвөн цэнт вакцин нь 2022, 2023 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусний эсрэгтөрөгчийг идэвхгүйжүүлж гаргаж авсан, ДЭМБ-ын итгэмжлэл авсан вакцин юм.Вакцины найрлагад орсон томуугийн вирусний дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Вакцинд 1-5 настай хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд, жирэмсэн ээжүүд хамрагдана. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт хамруулна. 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд томуугийн вакцин хийж болно.ЭСРЭГ ЗААЛТ:-Сүүлийн 1 сарын хугацаанд өөр ямар нэг вакцинд хамрагдсан бол-Цочмог халдвар, архаг өвчний сэдрэлийн үе;-Вакцины найрлагад орсон бодист анафилаксийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй;-Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан;-Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт, саажилтын хам шинж илэрсэн;-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үе;-Харшил, багтраа өвчтэй хүн;-Дархлал дутмагшилтай хүн;-Дааврын эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн;-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа бол.ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРААХ УРВАЛ ХҮНДРЭЛ:Халуурах, толгой өвдөх, чичрэх, ядрах, тайван бус болох, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ерөнхий, тариулсан газарт улайх, хөндүүрлэх, хавдах зэрэг хэсэг газрын урвалын шинж илэрч болох бөгөөд 2-3 өдрийн дараа хэвийн байдалд ордог.Ховор тохиолдолд: Толгой эргэх, цочмог ханиах, архаг ринит, хоолой өвдөх, залгиурын үрэвсэл, хамрын салст бүрхэвчийн үрэвсэл илэрч болно.Маш цөөн тохиолдолд: Бөөлжих, суулгах, дотор муухайрах, чонон хөрвөс гарах, анафилаксын шок, энцефаломиелит, татах, мэдрэлийн өөрчлөлтүүд 2 долоо хоногийн дотор илэрч болно. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмч, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй.Эх сурвалж: Энхийн санаа ӨЭМТ

Хуваалцах