Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй өрөөнд хоол үйлдвэрлэл явуулсан зөрчил илрүүлэв

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийгдэж буй хяналт шалгалтын 2-р үе шатаар Даланзадгад сумын 1-р ЕБС нь оффисын зориулалттай 20 кв/м талбай бүхий өрөөг үдийн цай, багш, ажилчин, сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх зорилгоор иргэнд түрээслүүлэхдээ эрх бүхий байгууллагад урьдчила

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй өрөөнд хоол үйлдвэрлэл явуулсан зөрчил илрүүлэв
Зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй өрөөнд хоол үйлдвэрлэл явуулсан зөрчил илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй өрөөнд хоол үйлдвэрлэл явуулсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авлаа.

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийгдэж буй хяналт шалгалтын 2-р үе шатаар Даланзадгад сумын 1-р ЕБС нь оффисын зориулалттай 20 кв/м талбай бүхий өрөөг үдийн цай, багш, ажилчин, сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх зорилгоор иргэнд түрээслүүлэхдээ эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, өрөө тасалгаа нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, цэвэр бохир хэсэг холилдсон, ажилчид нь хүүхдийн хоол хүнсний талаар зохих мэдлэггүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүн худалдаалсан, түүнд сургуулийн зүгээс дотоод хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг зөрчил илэрч, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулж, гэрээг цуцлуулах тухай саналыг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж ажиллав.

Хуваалцах