ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газар дээр ажиллаж байна
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын
Мэдээллийн алба

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан. Золоор хүний амь эрсдээгүй ч олон хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл ирж байгаа.
Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа бөгөөд ослын уршгыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байгаа юм. мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газар дээр ажиллаж, шуурхай удирдлагаар хангаж байгаа аж.


















