Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗТХЯ-ны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗТХЯ-ны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ
ЗТХЯ-ны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлжээ.

Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулна.

Хуваалцах