Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын газарт өчигдөр аврах, эрэн хайх, ослын хэд хэдэн дуудлага ирсэн байна. Тухайлбал, “Баянзүрх хайрхан” ууланд гурван хүүхэд гарснаас 5 настай нэг хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага өчигдөр орой 21 цагийн үед иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна
Зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын газарт өчигдөр аврах, эрэн хайх, ослын хэд хэдэн дуудлага ирсэн байна. Тухайлбал, “Баянзүрх хайрхан” ууланд гурван хүүхэд гарснаас 5 настай нэг хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага өчигдөр орой 21 цагийн үед иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 54 алба хаагч, Үндэсний Аюулгүй Байдлын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон ар гэрийнхэн гээд нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна.

Үүний үр дүнд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хархошуу” гэдэг газраас тухайн хүүхдийг хөлөө хугалсан, толгойндоо шархтай, осголтын байдалтай байсныг олж анхны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэжээ.

Мөн өчигдөр Богдхан ууланд зугаалж явсан хоёр хүний хөл нь гэмтсэн дуудлага ирсний дагуу алба хаагчид авран хамгаалсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 31-р сургууль, 115-р сургуулийн 8 хүүхэд ууланд аялж яваад төөрсөн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход ар гэрийнхэн нь олсон байжээ.

Энэ мэтээр амралтын өдрүүдэд аялж зугаалж байхдаа төөрөх, бэртэж гэмтэх дуудлага их байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Хуваалцах