"Зөгийн үүр" хөтөлбөрт 13 нягтлан бодогч хамрагдав
Өмнөговь аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байна.
Мэдээллийн алба

2017 онд нийт 240 хүнийг хамруулж туршлага судлуулсан бол энэ удаад сумдын санхүү алба, аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагуудын 13 нягтлан бодогч Тайвань улсын "Мин Чуан" их сургуульд богино хугацааны туршлага судлах, сургалтад хамруулахаар өнөөдөр эрхийн бичгийг нь гардуулж өглөө.