Зөгнөлийг биелүүлэгч - Mercedes-Benz AMG Vision Gran Turismo
Та жинхэнэ гэрэл зураг харж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Мерседес Бенз хамгийн сүүлд үйлдвэрлэсэн супер автомашинаа өнгөрсөн Мягмар гарагт Калифорнийн Сан Хосе хотын ойролцоох судалгаа хөгжлийн төв дээрээ танилцуулсан байна.
Мэдээллийн алба








Та жинхэнэ гэрэл зураг харж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Мерседес Бенз хамгийн сүүлд үйлдвэрлэсэн супер автомашинаа өнгөрсөн Мягмар гарагт Калифорнийн Сан Хосе хотын ойролцоох судалгаа хөгжлийн төв дээрээ танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд 3-рт бичигддэг Бенз "Gran Turismo" видео тоглоомд гардаг мөрөөдлийн автомашиныг бодит болгожээ.
"AMG Vision Gran Turismo" машин нь 577 морины хүчтэй, 5.5 литрийн V8 хөдөлгүүртэй. Бензийн онцлогоос цөөхнийг нь өөртөө шингээсэн энэ төмөр хөлөг ердөө 1385 кг жинтэй юм байна. Гэхдээ шинэ загвар, сүүлийн үеийн технологийг харуулах зорилгоор бүтээсэн энэ машиныг олноор үйлдвэрлэхээр төлөвлөөгүй аж. "Gran Turismo" цуврал видео тоглоомыг бүтээгч Казунори Ямаучи мягмар гарагт болсон арга хэмжээнд оролцсон байна.
РАЛЬДИЙ.А/shuum.mn/


















