Зураачид говийн байгалийг будаг бийрээр урлаж байна
Монголын урчуудын холбооны 20 зураач зургаадугаар сарын 4-нөөс эхлэн Өмнөговь аймгийн Ёлын ам, Мухар шивэрт, Сарын хөндий, Хэрмэн цав, Зуу мод зулагнай,
Мэдээллийн алба

Монголын урчуудын холбооны 20 зураач зургаадугаар сарын 4-нөөс эхлэн Өмнөговь аймгийн Ёлын ам, Мухар шивэрт, Сарын хөндий, Хэрмэн цав, Зуу мод зулагнай, Нэмэхт, Гилбэнт, Хонгорын гол, Баянзаг зэрэг үзэсгэлэнт газруудаар 10 хоногийн турш явж байгалийн сайхыг бийр будгаар урлаж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн дэмжлэгээр уран бүтээлийн аяллаа эхлүүлсэн зураачид говийн байгалийн сонин, сайхан, гайхамшигтайг бишрэн ярьцгааж байна.
Зураачдын багийг Өмнөговь аймгийн залуу зураач Амгаланбаатарын Сонинбаатар ахалж явна гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.






















