Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчил гаргасан 57 албан тушаалтанд хариуцлага тооцлоо

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нийт 57 албан тушаалтанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зөрчил гаргасан 57 албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Зөрчил гаргасан 57 албан тушаалтанд хариуцлага тооцлоо. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2019 оны наймдугаар сард хийсэн ажлаа тайлагнав. Энэ хугацаанд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нийт 57 албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд хариуцлага тооцуулсан байна.

Эдгээр зөрчлийн 39 буюу 68 хувийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар, 18 буюу 32 хувийг иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр илрүүлж холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Үүнээс дүгнэхэд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зөрчсөн талаар иргэд Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгөх хандлага сул байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв мэдүүлээгүй зөрчил хамгийн их буюу зөрчлийн 68 хувийг эзэлж байна.

Хариуцлага хүлээлгэсэн албан тушаалтнуудын 46 /81 хувь/ нь удирдах албан тушаалтан, 31 /54 хувь/ нь төрийн захиргааны албан тушаалтан байна. Хариуцлага хүлээсэн төрийн албан тушаалтнуудыг харьяалагдах салбараар нь авч үзвэл боловсролын салбарын албан тушаалтан 20 /35 хувь/, мөн тухайн байгууллагын төсөв санхүү хариуцсан албан тушаалтан 11 /19.5 хувь/ байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. Боловсролын салбарт гарч буй зөрчил дутагдал дийлэнх хувийг эзэлж байгаа тул цаашид тус салбарт чиглэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллана.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг ч хуульд заасан хариуцлагын арга хэмжээг өөрчилдөг, бууруулдаг хууль бус нэгэндээ найр тавьсан үйлдэл зарим албан тушаалтнууд гаргаж байна. Цаашид ийнхүү албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгож, авлигын зөрчил гаргаж буй удирдах албан тушаалтнуудыг нийтэд мэдээлнэ.

Хуваалцах