Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй

Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах аж.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй
Зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг.

Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах аж.

Энэ сарын 29-нөөс эхлэн замын цагдаа нарт уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ингэхдээ зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан торгуулиа дансаар төлөх бөгөөд заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол алданга тооцох аж. Үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж, Ерөнхий сайдын багцаас гаргажээ.

Хуваалцах