Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчил саатлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулав

ЗТХЯ, “АТҮТ” ТӨҮГ, ЗЦА хамтран Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн зохицуулалт зохион байгуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй осол, зөрчил, саатлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчил саатлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулав
Зөрчил саатлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

ЗТХЯ, “АТҮТ” ТӨҮГ, ЗЦА хамтран Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн зохицуулалт зохион байгуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй осол, зөрчил, саатлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

“Тээвэрлэлтийн аюулгүй байдал, зохицуулалт” сэдэвт бүсчилсэн энэхүү сургалтыг Улаанбаатар хот болон Баруун, Хойд, Төвийн бүсийн Автотээврийн төв болон Архангай, Өвөрхангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг аймгийн орон нутгийн зорчигч тээвэрлэгч байгууллагуудад онлайн хэлбэрээр зохион байгуулсан байна.

Сургалтад 40 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагууд болон инженер техникийн ажилтнаас бүрдсэн 90 гаруй хүн хамрагдав.

Хуваалцах