Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Зөрчлийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийг 3,120,000 төгрөгөөр торгов

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн ажиллагааны мэдээг 2019 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 28-ны байдлаар гаргав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчлийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийг 3,120,000 төгрөгөөр торгов
Зөрчлийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийг 3,120,000 төгрөгөөр торгов. Зураг: МҮОНРТ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн ажиллагааны мэдээг 2019 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 28-ны байдлаар гаргав.

Үүнд:

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” үндэслээр 1 иргэнийг 20,000 төгрөгөөр, мөн хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д зааснаар “Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн” үндэслэлээр 4 хуулийн этгээдийг 2,000,000 төгрөгөөр, 11.7 дугаар зүйлийн 3-д зааснаар “Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй” үндэслэлээр 3 хуулийн этгээдийг 600,000 төгрөгөөр, 15.23 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “Хуульд заасан үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр 1 хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.

УБЕГ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР

Хуваалцах