Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөрчлийн тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин сайд өргөн барив

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр дахин Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс гадна Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчлийн тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин сайд өргөн барив
Зөрчлийн тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин сайд өргөн барив. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр дахин Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс гадна Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Манай улсад хууль сахиулагч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын доод хэмжээгээр тодорхойлох заалтыг баримтлаж, түүнээс доош хохирол учирсан байвал “захиргааны зөрчил” гэж үзэн шийдвэрлэж хэвшсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүнд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ үнэлгээчин, хууль сахиулагчийн үзэмжээр хохирлын доод хэмжээнд хүргээгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон ял завшуулдаг байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй хулгайг “ашиглан шамшигдуулах” зөрчил гэж үзэж торгох төдийгөөр шийтгэж байгаа нь гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ангилсны хор уршиг гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэл нь Гэмт хэргийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэлтэй адил байдлаар эрэмбэлэгдсэн ажээ.

Хуваалцах