Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна
Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна.

Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг хэвийн болголоо. Баянзүрх дүүрэг, Шархадны эцэст гэрэлтүүлгийн 18 ширхэг толгой засварлаж, 40 метр сиф кабель татаж, гэрэлтүүлгийг 100 хувь асаасан. Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжинд гэрэлтүүлгийн 13 ширхэг толгой засварлан, 595 дугаар шийдний фазыг сольж ажилласан байнагэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Хуваалцах