Зургаан настнуудын бүртгэл үргэлжилж байна
Ирэх намар ерөнхий боловсролын сур¬гуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн. “Энэ жил нэгдүгээр ангид 32.623 хүүхэд элсэх бөгөөд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс
Мэдээллийн алба

Ирэх намар ерөнхий боловсролын сур¬гуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн. “Энэ жил нэгдүгээр ангид 32.623 хүүхэд элсэх бөгөөд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван нас¬тай буюу 2012 онд төрсөн нэг ч хүүхдийг бүртгэхгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдэгдэж байна.
Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр тооцоо авахгүй юм. Хэрэв та зургаан настай хүүхдээ харьяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол
• Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
• Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
• Нэг хувь чээж зураг зэрэг шаардлагатай материалуудыг бэлдээд сургуульд нь амжиж бүртгүүлээрэй.
Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.


















