Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжих хүрээнд хуримтлуулсан шилдэг туршлагыг танилцуулна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 сургуульд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжих хүрээнд хуримтлуулсан шилдэг туршлагыг танилцуулна
Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжих хүрээнд хуримтлуулсан шилдэг туршлагыг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 сургуульд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Уг төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон улсын Гадаад Хэргийн Яамтай хамтран 2015-2018 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 65.000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүлжээ.

Мөн “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ажлын үр дүнд хүүхдийн суралцах чадварыг сайжруулах олон шинэлэг арга барил, туршлага хуримтлуулжээ. Шилдэг туршлагуудыг "Хүүхдийг Ивээх Сан" өнөөдөр танилцуулах юм.

Хуваалцах