Зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргалаа
Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн 16 байгууллагын хамруулсан шалгартаар 380 гаруй зөрчил илэрсэн байна.
Мэдээллийн алба

Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн 16 байгууллагын хамруулсан шалгартаар 380 гаруй зөрчил илэрсэн байна. Улмаар зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарлаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга н.Эрдэнэчулууны ярианд анхаарлаа хандуулъя.
Түүнчлэн шалгалтаар зарим сургуулийн анги, танхим байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимгүй байжээ. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, багш, сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.


















