Зургадугаар сарын 1-нд хаана, юу болох вэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна. “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд
Мэдээллийн алба






Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна. “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийнгазар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Хүүхэд насаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тань туслах баярын хөтөлбөрийг эндээс үзээрэй.ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭХаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.Хугацаа: 10:30-17:00 цагт10:30-11:00 Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/11:05-11:10 Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу11:10-11:15 Баярын арга хэмжээний нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/11:15-11:20 Мэндчилгээ дэвшүүлнэ. /МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/11:20-11:25 Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан/11:25-12:00 Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/12:00-12:10 Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/12:10-13:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/14:00-14:30 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны арга хэмжээ14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/16:00-17:50 Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээ/17:00-17:50 Парад, флашмоб /Монголын хүүхдийн ордны сурагчид/17:50-18:00 Арга хэмжээний хаалт“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ БОЛНОМонголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.Хаана: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжиндХугацаа: 09:30-19:00 цагМонголын хүүхдийн ордны баярын тусгай тоглолтEntertainment тайз болон задгай талбайн арга хэмжээХөгжөөнт уралдаан тэмцээнFood streetЗадгай талбайн үзвэрБүтээлч ханаJump jump area, play with me areaFace PaintingНомын үзэсгэлэнOpen mic kids Баярын парадФлашмобГэр бүлийн оролцоот уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой нээлттэй арга хэмжээнүүд зохиогдоно.Баярын гудамжинд болох арга хэмжээний хөтөлбөр9:30 Баярын гудамж нээлтээ хийнэ10:00-11:00 “Гэр бүлийн даамны тэмцээн”12:00-13:00 Зургийн уралдаан14:00-14:15 Парад, флашмоб, үлээвэр хөгжим, бөмбөр15:30-16:30 Зургийн уралдаан, “Гэр бүлийн даамны тэмцээн”16:00-17:00 “Гэр бүлийн АХА тэмцээн”17:00-18:00 Парад, флашмоб 1-р тайзанд “Хэн сайн биелэх вэ” уралдаан болноМонголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” баярын гудамжинд задгай тайз хоёрыг байршуулж, дараах тоглолтуудаар бэлэг барина.11:00-12:00 Баярын нээлт, “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулна 13:00-13:50 МХО-ы сурагчдын тоглолт, 14:00-14:20 -Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулна.-“Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа МХО-ны сурагчидтай дуулна.15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан16:30-17:30 Хамтрагч байгууллагуудын арга хэмжээ17:30-18:00 МХО-ы сурагчдын тоглолт17:00-18:00 “Open mic kids” 2-р тайзанд “Miss model” үзээрэй 10:30-13:00 МХО-ы сурагчдын тоглолт13:30-14:00 “Miss model”15:00-15:30 МХО-ы сурагчдын тоглолт15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан 16:30-18:00 Драмын дугуйлангийн үзүүлбэр18:00-19:00 “Open mic kids”Монголын хүүхдийн ордонд гала тоглолт болно10:00-20:00 “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны үзэсгэлэн14:30-15:30 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт17:00-18:00 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт 3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНАХаана: Соёлын төв өргөөндХэзээ: 10:30-17:00Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг зохион байгуулах юм. Үзэсгэлэнд AR,VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно. “АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ ТОГЛОНОХаана: Улаанбаатар театрХэзээ: Зургаадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагтАх дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт" мюзиклээ Улаанбаатар театрын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулах гэж байна. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, дур булаам залуу Трубадур түүний нөхөд илжиг, нохой, муур, тахиа нартай Бремен хотын хааны үзэсгэлэнт гүнжтэй таарч хайртай болсноор тэдний толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.Энэхүү QR кодыг уншуулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөртэй танилцах боломжтой. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


















