Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 2. Буд гараг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 2. Буд гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр

Балжиннямтай өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, Морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Хуваалцах