Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 5. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 5. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Хуваалцах