Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 16. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 16. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Хуваалцах