Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 15. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 15. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Хуваалцах