Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зүрхний хилэн” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

Албан ёсны хуудсанд л зөвхөн ийм үзүүлэлт байгаагаас гадна өөр олон хуудсаар ч энэ рекламыг цацсан ба эдгээрийг нийлүүлбэл асар өндөр үзүүлэлт гарах болов уу.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зүрхний хилэн” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
“Зүрхний хилэн” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөө цагийн өнгийг тодорхойлж буй залуу жүжигчдээс багаа бүрдүүлсэн “Фантастик” продакшний шинэ бүтээл “Зүрхний хилэн” киноны трэйлэр өнгөрсөн долоо хоногт цацагдсанаас хойш олон мянган үзэгчийн хүлээлтийг үүсгээд байна.

Тус продакшний албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлсэн киноны трэйлэрийг одоогийн байдлаар 3520 гаруй хүн шэйр хийж, 6000 мянга гаруй лайк цуглуулж, 200 мянга гаруй үзэлттэй байгаа нь энэ киног хэр их хүн сонирхож байгааг илтгэн харуулж байгаа юм.

Албан ёсны хуудсанд л зөвхөн ийм үзүүлэлт байгаагаас гадна өөр олон хуудсаар ч энэ рекламыг цацсан ба эдгээрийг нийлүүлбэл асар өндөр үзүүлэлт гарах болов уу.

Иймд энэ сарын 29-нд бүх кино театраар нээгдэх тус кино хэрхэн болсныг үзэж мэдэх л үлдлээ.

Хуваалцах