Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүрхний шигдээст хүргэдэг зүрхний хэм алдагдах өвчтэй хүний тоо өсчээ

Архи, тамхины буруу хэрэглээ, биеийн илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэргээс зүрхний хэм алдагдах өвчин үүсдэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүрхний шигдээст хүргэдэг зүрхний хэм алдагдах өвчтэй хүний тоо өсчээ
Зүрхний шигдээст хүргэдэг зүрхний хэм алдагдах өвчтэй хүний тоо өсчээ. Зураг: МҮОНРТ

Архи, тамхины буруу хэрэглээ, биеийн илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэргээс зүрхний хэм алдагдах өвчин үүсдэг байна. Ийм өвчтэй мянга гаруй хүн Улсын гуравдугаар төв эмнэлэгт байнгын хяналтад эмчлүүлж байна. Мөн 90 гаруй хүн хагалгаанд орох ээлжээ хүлээж байгаа юм.

Манай улсын хувьд өнгөрсөн жил л зүрхний хэм алдагдлыг дотооддоо эмчилдэг болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зүрхний хэм алдагдлыг эмчлэх тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан гэж тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир ярилаа.

Хуваалцах