Зүрхний цусан хангамж багасах өвчний үеийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит буюу зүрхний цусан хангамж багасах өвчний эмийн эмчилгээг 550 мянга, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж,
Мэдээллийн алба

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит буюу зүрхний цусан хангамж багасах өвчний эмийн эмчилгээг 550 мянга, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж, мэс заслын хүндрэлээс хамаарч 1.2-12.5 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 40 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээгээр гэрээт ЭМБ-уудын жагсаалтыг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: ЭМДЕГ


















