Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхэлж хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхэлж хот орчмын зуслангийн дараах чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнд:


ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/


ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/


ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/


Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Хуваалцах