Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ маргаашаас үйлчилж эхэлнэ

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр буюу маргаашаас эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ маргаашаас үйлчилж эхэлнэ
Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ маргаашаас үйлчилж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр буюу маргаашаас эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. Үүнд:


ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/


ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/


ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/


Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Хуваалцах