Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана

Зуслангийн чиглэлийн зарим газрын цахилгааныг түр хязгаарлахаар болжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн 2, 21-р хорооны эрчим хүчийг хязгаарлах аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана
Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Зуслангийн чиглэлийн зарим газрын цахилгааныг түр хязгаарлахаар болжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн 2, 21-р хорооны эрчим хүчийг хязгаарлах аж.

“Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан энэ сарын 31-ний үүрийн 03:00 цагаас ирэх наймдугаар сарын 01-ний 22:00 цаг хүртэл 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг ийн хязгаарлахаар болжээ.

Түлхүүр үг:Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана
Хуваалцах