Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгаа хийж байна

Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгааг Нийслэлийн газрын албанаас хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгаа хийж байна
Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгаа хийж байна. Зураг: МҮОНРТ

Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгааг Нийслэлийн газрын албанаас хийж байна. Тус газраас газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гараж, контейнер, түргэн үйлчилгээний цэгүүдийн тоон судалгааг гаргаж албадан чөлөөлөх юм байна. Мөн өнгөрсөн хавраас зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгах арга хэмжээг авч эхэлсэн байдаг. Зуслангийн айлууд онцгой байдал, эмнэлгийн машин ороход хүндрэлтэй байдлаар орц, гарцгүй хашаа татсан байдаг. Энэ зөрчлийг арилгах арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн газрын албаны орлогч дарга н.Нямдаваагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Иргэд зуслангийн бүсэд орц, гарц хаасан газрын зөрчил, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гараашийн талаарх зөрчлийн мэдээллээ фото зургаар баталгаажуулан Нийслэлийн газрын албанд өгөх боломжтой юм байна.

Хуваалцах