Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна

Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих ёстой гэсэн шаардлага тавьдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна
Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Иргэдэд зуслангийн бүсэд газар олгож эхэлснээс хойш 10-д жил өнгөрчээ.

Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Гэвч гадна харагдах байдал, материал хийц гээд стандарт бус хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна.

Тухайлбал, 2022 онд 9 хөхтөн амьтан стандартын бус хашаанд тээглэж хавчуулагджээ.

Тиймээс зуслангийн хашааг нэг стандарттай болгох ажлыг Хотын стандарт хяналтын газраас санаачлан судалж эхэлсэн байна.

Хотын стандарт хяналтын газрын Байгаль орчны стандартын хэлтсийн Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн н.Болор ингэж ярилаа.

Mongolian National Radio · Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна

Цаашид зуслангийн хашааны стандарттай болвол иргэд, айл өрх болон хашаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангах ажлуудыг үе шаттайгаар хийнэ гэлээ.

Хуваалцах