Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тус наадамд 11 спортын 12 төрлөөр 1500 гаруй тамирчин оролцох юм. Тус наадмыг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж эхэллээ. Бүртгүүлэхдээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ
Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тус наадамд 11 спортын 12 төрлөөр 1500 гаруй тамирчин оролцох юм. Тус наадмыг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж эхэллээ. Бүртгүүлэхдээ овог нэр, хүйс, харилцах утас, и-мэйл болон 3x4 хэмжээтэй цээж зургийг media@ulaanbaatar2023.org хаягаар илгээнэ. Бүртгэл наймдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд хоцорсон тохиолдолд мандат олгох боломжгүйг анхаарна уу.Өмнө нь манай улсад аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь анх удаа, 11 спортын 12 төрлөөр нэгэн зэрэг зохиогдож байгаагаараа онцлог юм. “ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО” ХК

Хуваалцах