Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн болон төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байна

Манай улсын нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг байдлаар газрын доройтолд өртсөн гэх судалгаа бий. Говийн бүс нутаг элсэрхэг суурьтай учир цөлжилт тогтвортой байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн болон төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байна
Зүүн болон төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байна. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр" өнөөдөр тохиож байна. Монгол орны цөлжилтийн аюул, тулгамдсан асуудал, шийдлүүдийг эрэлхийлсэн байгаль орчны форум болно.

Манай улсын нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг байдлаар газрын доройтолд өртсөн гэх судалгаа бий. Говийн бүс нутаг элсэрхэг суурьтай учир цөлжилт тогтвортой байна. Харин зүүн, төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байгааг ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор н.Хауленбек ярилаа.

Манай улс 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх, нөхөн сэргээх үүрэг хүлээсэн. Иймээс үндэсний зорилтоо тодорхойлсон хөтөлбөр боловсруулж байна. Өнөөдрийн форумыг “Ногоон Ази” төрийн бус байгууллагаас санаачилжээ.

Хуваалцах