Зуун мянган айлын яндан, 3000 нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна
Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэллээ.
Мэдээллийн алба

Зуун мянган айлын яндан, 3000 нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэллээ. Ирэх жилийн төсөвт 154 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн. Үүгээр янданд шүүлтүүр суурилуулах ажлыг гүйцэтгэх юм байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж ярилаа. Өмнөх жилүүдэд утаа бууруулахад зарцуулсан хөрөнгө нь 4 мянган айлыг орон сууцанд оруулах хэмжээний санхүүжилт юм. Гэтэл нийслэлийн гэр хороололд 202 мянган өрх байгааг тэрбээр хэлж байна.


















