Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Зүүн цанхийн баяжуулах үйлдвэр 7.1 сая тонн коксжих нүүрс бэлтгэнэ

Эрдэнэс Тавантолгой компанийн Зүүн цанхийг түшиглэн баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэр 2015 оны сүүлээр дөрөв дэх модулиа ашиглалтад оруулснаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн цанхийн баяжуулах үйлдвэр 7.1 сая тонн коксжих нүүрс бэлтгэнэ
Зүүн цанхийн баяжуулах үйлдвэр 7.1 сая тонн коксжих нүүрс бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Эрдэнэс Тавантолгой компанийн Зүүн цанхийг түшиглэн баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэр 2015 оны сүүлээр дөрөв дэх модулиа ашиглалтад оруулснаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.

Харин энэ ондоо багтаан уг баяжуулах үйлдвэрийн хоёр дахь модулийг ашиглалтад оруулснаар жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадлаар ажиллах юм.

Баяжуулах үйлдвэр уг хүчин чадалдаа тулгуурлан энэ онд 7.1 сая тонн коксжих нүүрс, 6.8 сая тонн эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж экспортод гаргах болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түлхүүр үг:Зүүн цанхийн баяжуулах үйлдвэр 7.1 сая тонн коксжих нүүрс бэлтгэнэ
Хуваалцах