Зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
2016 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2016 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 18-23 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн баруун өмнөд, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


















