Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Зүүн зүгийн нутгаар  цас орж, явган шуурга шуурна
Зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч хүйтэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 19-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.

11 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 19-ний 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах