Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүнбаян-Улаан сумын модон гүүр ашиглалтад оров

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас баруун урагш 800 метрийн зайд Онги гол дээгүүр шинэ гүүр баригдаж ашиглалтад оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүнбаян-Улаан сумын модон гүүр ашиглалтад оров
Зүүнбаян-Улаан сумын модон гүүр ашиглалтад оров. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас баруун урагш 800 метрийн зайд Онги гол дээгүүр шинэ гүүр баригдаж ашиглалтад оржээ. Тус гүүр нь улсын төсвийн 247.0 сая төгрөгийн хөрөнгөөр бий болсон бөгөөд 70 метрийн урттай, модон хийцтэй юм байна.

Гүүр ашиглалтад орсноор иргэд байгалийн ямар ч хүндрэлтэй нөхцөлд саадгүй зорчих, цаг хугацаа, бензин түлшээ хэмнэх, эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж, иргэдийн өмнө тулгамдаж байсан асуудал шийдэгдлээ гэж Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хуваалцах