“Зөв хандлага- зөв үйлдэл” аяны нээлт боллоо
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Хотын иргэн”-ий жилийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Хотын иргэн”-ий жилийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, дүрэм стандартыг сурталчлах, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц аянуудыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Эдгээр бүтээлч ажлуудын эхнийх буюу их хотын соёлтой иргэн төлөвшүүлэх, хүүхэд, багачуудаар дамжуулан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой “Зөв хандлага-зөв үйлдэл” аяны нээлт өчигдөр дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуульд нэгэн зэрэг боллоо.
Энэхүү аяныг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс санаачлан хэлтэс, нэгжийн дарга, мэргэжилтнүүд сургуулиудтай хамтран эхлүүлж, хог хаягдал, тамхины хор уршиг, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд биеэ зөв боловсон авч явах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар сургалт мэдээлэл хийлээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар


















